Хууль, дүрэм
Онлайн дуудлага худалдаанд оролцохтой холбоотой журам, нөхцөлүүд. Оролцохын өмнө бүрэн танилцана уу.
1. Бүртгэл ба оролцох эрх
- Дуудлага худалдааны мэдээллийг хэн ч нээлттэй үзэх боломжтой — бүртгэл шаардахгүй.
- Үнэ хаялцахын тулд бүртгүүлж, утасны дугаараа OTP кодоор баталгаажуулсан байх шаардлагатай.
- Хувь хүн: овог, нэр, регистр, утас, дансны мэдээлэл (банк, IBAN), имэйл бүртгүүлнэ.
- Байгууллага: нэр, регистр, төлөөлөх этгээд, утас, данс, имэйл бүртгүүлж, гэрээний дагуу нэвтрэх эрх имэйлээр олгогдоно.
2. Дэнчин ба эскроу
- Лот бүрд оролцохын өмнө заасан хэмжээний дэнчинг байршуулсан байх ёстой.
- Эскроу дансанд байршуулсан дүнгээр bid хийх лимит тогтооно. Лимитээс дээш үнэ хаяхад анхааруулга харагдана.
- Ялаагүй оролцогчийн дэнчин ажлын 3 өдөрт багтаан буцаан олгогдоно.
- Ялагчийн дэнчин эцсийн үнэд суутгагдана.
- Дэнчингийн санхүүгийн бүртгэл, төлбөр тооцоо хэрэглэгчийн профайлд ил харагдана.
3. Үнэ хаялцах журам
- Дуудлага худалдаа зарласан өдөр, цагт онлайнаар эхэлж, заасан хугацаанд дуусна.
- Үнийн санал нь эхлэх үнэ дээр тогтоосон алхмаар нэмэгдэнэ.
- Дуусахаас өмнөх сүүлийн мөчид шинэ санал ирвэл хугацаа автоматаар сунгагдана (sniping-ээс хамгаалалт).
- Хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч ялагчаар тодорно.
- Зохион байгуулагч анхны дуудлага худалдааг өөрчлөх, засах, зогсоох эрхтэй бөгөөд энэ тухай оролцогчдод мэдэгдэнэ.
4. Төлбөр төлөлт
- Ялагч заасан хугацаанд (ажлын 5 өдөр) төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй.
- Хугацаандаа төлөөгүй тохиолдолд худалдан авах эрх дараагийн хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогчид шилжинэ.
- Хугацаа хэтрүүлсэн ялагчийн дэнчин буцаан олгогдохгүй.
- Хоёр дахь дуудлага худалдаа буюу сунгалт хийгдэх тохиолдолд өдөр, цаг, шимтгэлийн мэдээлэл платформ дээр зарлагдана.
5. Гэрээ ба өмчлөл шилжилт
- Төлбөр бүрэн төлөгдсөний дараа ХХАГ (худалдах, худалдан авах гэрээ) байгуулагдана.
- Гэрээний драфт болон шаардлагатай бөглөх маягтууд лотын хуудаснаас татагдана.
- Худалдагч тал төлбөр орсон байхад хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлэхийг хориглох заалт гэрээнд тусгагдана.
- Өмчлөл шилжүүлэх бүртгэлийн зардлыг талууд гэрээнд заасны дагуу хариуцна.
6. Хориглох зүйл ба хариуцлага
- Хуурамч мэдээллээр бүртгүүлэх, бусдын нэрийн өмнөөс зөвшөөрөлгүй оролцохыг хориглоно.
- Үнэ хаялцах явцад зохиомлоор үнэ өсгөх (shill bidding) илэрвэл оролцох эрх цуцлагдана.
- Журам зөрчсөн хэрэглэгчийн бүртгэл түдгэлзүүлэгдэж, дэнчин буцаан олгогдохгүй байж болно.
- Маргаантай асуудлыг талууд эхэлж хэлэлцээрээр, боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Энэхүү журам нь платформын хөгжүүлэлтийн явцад шинэчлэгдэж болно. Сүүлд шинэчилсэн: 2026-08-12